LIVE: Каори Ичио С.Цэрэнчимэдийг яллаа

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

LIVE: Каори Ичио С.Цэрэнчимэдийг яллаа

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” болон И.Ярыгиний цомын төлөөх хүнд жингийн бөхчүүдийн Олон улсын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ.

Өнөөдрийн хамгийн сонирхолтой барилдаан эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд эхний тойрогт учраа таараад байсан дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, Японы алдарт бөх Каори Ичио нарын барилдаан байсан юм. Энэ жингийн шилдэг хоёр бөхийн барилдаан энэ цагт өндөрлөж, Ичио оноогоор өрсөлдөгчөө хожлоо.

ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд энэ оны УАШТ-д мөнгөн медаль хүртсэн. Түүний хувьд шинэ жиндээ хараахан дасаагүй байгаа бололтой.


Өнөөдөр эрэгтэй 57, 74 кг, эмэгтэй 53, 58, 60, 69 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Манай улсаас энэ өдөр эрэгтэй 57 кг-ын жинд Ж.Баярхүү, эмэгтэй 53 кг-ын жинд Э.Сумъяа, Б.Хатантуул, Д.Отгонцэцэг, 58 кг-ын жинд П.Орхон, Б.Шоовдор, А.Батцэцэг, С.Бямбацэрэн, С.Цэрэнчимэд , 64 кг-ын жинд О.Оюунтуяа, 69 кг-ын жинд Т.Түмэнцэцэг нар барилдаж байна.

Манай бөхчүүдийн эхний тойргийн оноолт:

Эрэгтэй 57 кг: (35 бөх)

  • Ж.Баярхүү – Ампар Рустам (ОХУ)

Эмэгтэй 53 кг: (17 бөх)

  • Э.Сумьяа – Марина Зуева (Казахстан)
  • Б.Хатантуул – Любовь Сальникова (ОХУ)
  • Д.Отгонцэцэг – Оршуш Стальвира (ОХУ)

Эмэгтэй 58 кг: (13 бөх)

  • П.Орхон – Б.Шоовдор
  • А.Батцэцэг – Э.Гантуяа
  • С.Бямбацэрэн – Анна Шербакова (ОХУ)
  • С.Цэрэнчимэд – К.Ичо (Япон)

Эмэгтэй 60 кг: (8 бөх)

  • О.Оюунтуяа – Елизавета Сорокина (ОХУ)

Эмэгтэй 69 кг: (12 бөх)

  • Т.Түмэнцэцэг – К.Буракова (ОХУ)
  • Ц.Баярзаяа – Эльвира Сыздыкова (Казахстан, II тойрогт) тус тус барилдахаар оноолт таарчээ.

ӨНӨӨДРИЙН БАРИЛДААН ЭХЭЛСЭН БӨГӨӨД ШУУД ҮЗЭХ ЛИНК: http://wrestrus.ru/news

НЭМЭЛТ: 11.30 цаг:

Эмэгтэй 58 кг: (13 бөх)

  • П.Орхон – Б.Шоовдор (11:1-ээр П.Орхон яллаа.)
  • А.Батцэцэг – Э.Гантуяа (Э.Гантуяа оноогоор цэвэр яллаа)
  • С.Бямбацэрэн – Анна Шербакова (ОХУ)
  • С.Цэрэнчимэд – К.Ичо (Япон)

Манай хамгийн олон төлөөлөл оролцож буй энэ жингээс П.Орхон, Э.Гантуяа, Анна Шербакова, К.Ичо нар өрсөлдөгчөө хожиж, шөвгийн наймд үлдлээ.

НЭМЭЛТ: 15.00 цаг.

Манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд барилдаж буй П.Орхон аваргын төлөө Японы алдарт бөх Каори Ичотой барилдахаар үлдээд байна. Тэрээр Б.Шоовдор, ОХУ-ын А.Кузнецова, Балданова Екатерина нарыг ялсаар финалд шалгарсан. Энэ жингийн хүрэл медалийн төлөө Э.Гантуяа барилдана. Тэрээр хагас шигшээд Японы К.Ичод ялагдсан юм.

Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн Э.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ. Манай бөх хагас шигшээд ОХУ-ын Любовь Сальниковатай барилдаж, 12:11-ээр дийлдсэн юм.

ШУУД ҮЗЭХ ЛИНК: http://wrestrus.ru/news

Ч.БОЛОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж