ДЭМБ онц байдал зарлаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2016.01.29-нд нийтлэгдсэн

ДЭМБ онц байдал зарлаж магадгүй

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ энэ онд Латин Америкт дөрвөн сая хүнийг Зика вирусын халдвараас урьдчилан сэргийлж чадсан хэмээн мэдээлжээ. Шумуулаар дамжин тархдаг Зика вирусын халдвар урагт муугаар нөлөөлдөг тул жирэмсэн эмэгтэйчүүдэд хамгийн аюултай байгаа юм.

 

ДЭМБ-аас Зика вирусын халдварын эсрэг яаралтай баг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн байна. Түүнчлэн Зика вирусын халдвар дэгдэлтэд дэлхийн хэмжээнд онц байдал зарлах  эсэхийг ирэх даваа гаригт ДЭМБ-аас мэдээлэх гэнэ. ДЭМБ өмнө нь Баруун Африкт 11 мянга гаруй хүний амийг авсан Эбола вирусын халдвар гарах үед олон улсад онц байдал зарлаж байсан юм.

 

Зика вирусын халдвар 1947 онд Уганда улсад анх илэрснээс хойш Африкийн орнуудад жилд дунджаар 600 орчим ургийн гажигтай хүүхэд төрж байжээ. Гэтэл өнгөрсөн тавдугаар сараас хойш Бразильд 4000 орчим жижиг тархитай хүүхэд төрсөн бөгөөд 1.5 сая хүн халдвар авсан байх магадлалтай байна. Түүнчлэн Зика вирусын халдвар Латин Америк болон Карибын 20 гаруй оронд тархжээ. Зика вирус нь ургийн тархины хөгжлийг зогсоосноор жижиг тархитай оюун ухааны хомсдолтой хүүхэд төрдөг байна. Ийм хүүхдүүд насан туршийн асаргаанд амьдрах шаардлагатай болдог аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж