Аврагч Христийн хөшөөг будаж гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Аврагч Христийн хөшөөг будаж гэмтээжээ

Рио де Жанейро хотын хамгийн алдартай үзвэр болох Аврагч Христ бурхны хөшөө нь олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас олны хөл хөдөлгөөнөөс тусгаарлагдмал  байсныг ашиглан хөшөөний баруун гар болон нүүрний хэсгийг хар өнгийн бал чулуугаар эрээчин будаж, эсэргүүцэл илэрхийлсэн тухай хотын харъяалагдах дүүргийн эрх баригчид мэдээлсэн байна.

Зэрлэг балмад этгээдүүд тус муж улсад 253 хүний амь насыг авч одсон олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөшөөг үзэж сонирхохыг түр хаасныг далимдуулан энэхүү балмад үйлдлээ хийжээ.

Тужикагийн Үндэсний паркийн захирал Бернардо Исса “уг талбайн хэмжээ асар том  юм. Бид ийм  балмад үйлдэл гарна гэж огт төсөөлөөгүй байсан юм” гэж ярьжээ. Одоо харуул хяналтаа чангатгаад байгаа юм байна. Аадар борооны улмаас Христийн хөшөөний эргэн тойрныг хянаж байдаг 6 камер ажиллагаагүй болсон байжээ. Мөн хөшөөний урьд хэсгийг сэргээн засварлахаар шат байгууламж байрлуулсан байсан тул гэмт үйлдэл гарах боломжийг хялбар болгосон байна.

Гэмт үйлдлийг 2008 онд сураггүй алга болсон нэгэн инженер эмэгтэйгийн хэрэгтэй холбон эсэргүүцэл үзүүлж байгаагийн  тэмдэг болгож, “инженер Патрисиа хаана байна?, “муур алга болоход хулганууд олшроно” гэх мэт бичээсүүд үлдээжээ. Тэд энэ хэрэгт санамсаргүй тохиолдлоор уг эмэгтэйгийн амь насыг хороож, цогцсыг нь нуун алдалсан байж болзошгүй гэж үзэж буй 4 цагдаатай холбож байгаа юм байна.
Дүүргийн захирагч Эдуардо Паес ярихдаа “энэ бол ямарч эсэргүүцлийн үйл ажиллагаа биш, ердөө л нэгэн зэрлэг балмад явдал юм” гэжээ.

Аврагч Христийн хөшөөг жилд 1 сая гаруй жуулчин үзэж сонирхдог бөгөөд 1991 онд хөшөөний суурь хэсгийг хоёр залуу бал чулуугаар эрээчин гэмтэл учруулж байжээ.  /Хөшөөг 1931 онд босгосон бөгөөд 38 м өндөр юм/

Д.Пунцаг
Эх сурвалж: AFP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж