Өвөрхангайд малын тоо 712 мянгаар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Өвөрхангайд малын тоо 712 мянгаар нэмэгджээ

Өвөрхангай аймагт өнөөдрийн байдлаар мал сүргийн тоо 712 мянгаар нэмэгджээ. Оны эхэнд тус аймгийн малчид 1.9 сая толгой сүрэг тоолуулсан нь 2.6 саяд хүрч 933.3 мянган эх малын 77.8 хувь төллөсөн байна. Үүнд, ингэ 42 хувь, гүү 55 хувь, үнээ 47 хувь, хонь, ямаа 80 хувь төллөж гарсан шинэ малын 97.8 хувь нь эсэн мэнд бойжиж байгаа аж. Бат-Өлзий, Баянгол, Сант, Төгрөг сумдад төл хорогдоогүй байгаа бол Бүрд, Хархорин суманд зургаагаас есөн хувийн хорогдол гарсан тухай “Монцамэ” агентлаг мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж