Авто ертөнцийн сонирхолтой баримтаас

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Авто ертөнцийн сонирхолтой баримтаас

1. Анхны уурын тэргийг 1769 онд Францад Nicolas-Joseph Cugnot зохион бүтээсэн байна. 1832 онд Шотландын Robert Anderson цахилгаан тэрэг зохион бүтээсэн байна. Анхны бензинээр ажилладаг машиныг 1885 онд Германы Karl Friedrich үйлдвэрлэсэн байна. Харин 1870-аад онд хамгийн анхны механик түлшээр ажилладаг машиныг Америкт хийгдсэн байна.

2. “Ирээдүй рүү аялсан нь” киноны DeLorean, Herbie болон олон алдартай кино машинуудыг байдаг. Bat-mobile, Mary Poppins’ Buggy, Chitty Chitty Bang Bang болон зарим “Кристиан” шиг эр зоригийн кинонуудын машинуудыг нэрлэж болно. Aston Martin 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн хоорондын Жемс Бондын кинонуудад Roger Moore спорт загварын Volvo PS1800 унадаг. Киноны ачаар хичнээн тооны машин нэрд гарсан бол гэдгийг бодох нь гайхалтай.

3. АНУ улс дахь анхны Япон машин нь 1982 оны 11-р сард үйлдвэрлэгдсэн Honda Accord байсан.

4. Анхны машинууд залуур, жолоодлогын оронд хөшүүрэг ашигладаг байсан.

5. Анхны Porsche 911 1964 онд танилцуулагдсан.

6. Осол авахад ослын дэр дэлгэгдэхэд секундыг 1000 хуваасны 40-тэй тэнцэхүйц хугацаа шаардагддаг байна.

7. Ferrari өдөрт дээд хэмжээ нь 14 машин үйлдвэрлэдэг.

8. Дэлхийн хамгийн урт замын түгжрэл 1980 онд Парис болон Лионы хооронд үүссэн байна. Түүний урт нь 110 миль байсан байна.

 9. Хамгийн анхны автомашины даатгалын үйлчилгээ 1897 онд эхэлсэн байна.

10. Tata дэлхийн хамгийн хямд машин болох Tata Nano-г үйлдвэрлэж дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.

11. Салхины шил арчигчыг эмэгтэй хүн зохиосон.

12. 1887 онд, Benz анхны авто машины бүтээгдэхүүн санал болгосон компани болсон.

13. “Automobile” гэдэг үг нь Франц хэлний ‘auto’буюу өөрөө бие даасан гэсэн утгатай үг, “mobile” буюу шилжилт гэсэн утгатай үгсийн нэгдэл юм.

14. Автомашины хөдөлгүүрийг аван шинээр нэгийг сольж байрлуулсан хамгийн бага хугацаа 42 секунд байсан байна. 1985 оны 11-р сарын 21-нд уг үйл явдал болсон бөгөөд уг тэрэг нь Ford Escort байжээ.

15. Европт автомашинаар хамгийн пиг дүүрэн байдаг газар бол Luxembourg бөгөөд 1000 хүн ам тутамд 570 машин ногддог байна.

16. Ford Motor компани Ford GT40 загвараас 107 ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд зөвхөн 7 ширхэг зам дээр хурдалсан байна.

17. Хамгийн том замын түгжрэлийн нэг нь Германы Хамбургийн ойролцоо 1993 онд болсон бөгөөд 100 миль сунан үргэлжилсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж