Дэлхийн хамгийн том хэмжээтэй маргад чулууг Колумбын нийслэлд болж буй үнэт чулууны үзэсгэлэн яармагийн үеэр олон нийтэд сонирхуулж байна. 2.27 кг-ийн жинтэй засч янзлаагүй маргад чулууг 12 жилийн өмнө Музо хэмээх маргад чулууны арвин баялаг нөөцтэй газраас олборложээ.
Уг чулууны үнийг тодорхойлох боломжгүй, өөрөөр хэлбэл хэмжихийн аргагүй үнэ цэнтэй гэж яармагийн зохион байгуулагчид мэдэгдэж байна. Аварга том үнэт чулуу байгаа танхимд нэг удаадаа 15 хүнийг л оруулж байгаа бөгөөд тэднийг таван харуул харгалзаж байх юм. Колумб улс дэлхийн маргад чулууны зах зээлийн 55 хувийг дангаараа эзэгнэдэг бөгөөд жилд 200 сая ам.долларын маргадыг экспортод гаргадаг.