Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-ы нэгдүгээр сарын 28-ны пүрэв гарагийн №019 /2280/ дугаар уншигчдын гарт хүрч байна.
Энэ удаагийн дугаарын 1-2 дугаар нүүрт ““Иргэн” эсвэл “Зөвлөл” гэх туслах дүрүүд” гарчигтай нийтлэл гарчээ. Энэхүү нийтлэлд өнөөгийн нийгэмд иргэд үнэхээр улстөрийн идэвх, зүтгэлтэй болов уу, эсвэл хэн нэгэн улстөрч, нам, эвслийн нэрийн өмнөөс аливаа асуудлыг хурцатган, “пиар” хийж байна уу гэдгийг дэлгэсэн байна. Тухайлбал дөнгөж өчигдөрхөн болсон иргэн Г.Өнөрбаяр, Д.Хосбаяр нарын зохион байгуулсан хэвлэлийн хурал нь ямар учраас болсон тухай дэлгэрэнгүй нийтэлсэн байгаа тул уншигч та бүхэн таалан сонирхоно уу.
Мөн “Interview” булан буюу 1-6 дугаар нүүрт УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй сэтгүүлч Б.Төрбат ярилцсаныг хүргэж байна. О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслөөс гарын үсгээ татахгүй байгаа учир шалтгаан болон, МАХН-тай холбогдсон, одоо болвсон ч чадна, УИХ-ын дарга З.Энхболд ямар хүн бэ гэх зэргийн талаар хүүрнэжээ.
Харин “Analytic” буланд 1-5 нүүрт “Түмэн бэрхшээл туулах “Түмэн амгалан” хороолол хэзээ ашиглалтад орох бол” нийтлэл хэвлэгдсэн. Нийтлэлд бидний нэрлэж заншсан Жанжин клуб орчимд баригдахаар зураг, төсөл нь хийгдсэн “Түмэн амгалан” хорооллын талаар дурьдагдсан бөгөөд энэ төслийг гүйцэтгэхээр болсон “Грандлайн” ХХК болон Туркийн “216 Япи үрэти худалдаа” компаниудын булхай, луйвар хаана яваа, Арбитрын шүүхээс ямар шийдвэр гарсан гэх зэрэг мэдээллийг багтаасан байна.
Мэдээж “Өглөөний сонин” өдөр тутам уншигчдын гарт хүрдэг учраас үйл явдлын халуун мөрөөр орсон, цаг үеийн мэдээллүүдийг хамтад нь багтааснаа дотор нүүрүүдэд мэдээгээр багтаан оруулжээ.
Олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй Ипотекийн зээлийн хүү болон малчны зээлийн хүүгийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай ярилцсаныг 4 дүгээр нүүрнээс унших боломжтой.
Холын чимээг өглөө бүр хүргэдэг гадаад мэдээллийн 7 дугаар нүүрт “Хятадын сэргээгдэх хүчний ирээдүй нүүрс олборлогчдыг түгшээж байна” орчуулгын нийтлэл багтсан. Энэ нь мөнхийн хөрш Хятад улсад манай улс нүүрсээ нийлүүлдэг болсоор багагүй удаж байгаа бөгөөд цаашид хэрхэ бол гэдэг асуудал гарч байгаа энэ үед хамгийн “амттай” мэдээлэл байх болов уу. Мэдээж дэлхийн бусад улс оронд ямар үйл явц өрнөж буйг “Өглөөний сонин”-ы 7 нүүрээс уншаарай.
Харин амарлт, чөлөөт цагт зориулсан “Арын нүүрт” “Турснаараа далимдуулж нүцгэлэх тренд” гарчигтай нийтлэл болон “Бид мөхөж байна” гэсэн эргэцүүлэл багтсан. Эдгээр нийтлэлээс бидний оюун санаа хэрхэн өөрчлөгдөж, хаашаа зүтгэж буйг тодоор хэлж өгчээ. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэж үг бий. Тиймээс дээрх нийтлэлийг уншаад хүн бүр өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье гэх бодолтой болно гэж найдаж байна.
Мөн энэ дугаарт “Өндөр өсгийт”-ийг хэзээ өмсдөг болон байнга өмсвөл багагүй зовлон дагуулдаг тухай өгүүлсэн байгаа. Тиймээс бүсгүйчүүд бүгдээрэй энэ сэдвийг алгасалгүй уншихыг хүсье.
Өглөө бүрийг хамтдаа угтдаг “Өглөөний сонин”-той хамт байж, шинэ сонирхолтой, цаг үеийн мэдээллүүдийг байнга уншиж байгаарай.