Пхеньян пуужин хөөргөхөөр зэхэв үү?

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Пхеньян пуужин хөөргөхөөр зэхэв үү?

 

Хойд Солонгос пуужин хөөргөхөөр бэлтгэж эхэлснийг АНУ-ын албаныхан мэдээлжээ. Хойд Солонгосын зүүн хойд хэсгийн Тончхан мужид орших “Сохэ” пуужин хөөргөх талбай руу газар доорх төмөр замаар эд ангиудыг тээвэрлэж эхэлсэн гэнэ. Сүүлийн хэдэн өдрийн турш пуужингийн тоног төхөөрөмж, түлш зэргийг зөөвөрлөх цэргүүдийн үйлдэл ажиглагдах болсон аж. Түүнчлэн Японы засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалж “Kyodo” агентлагт Хойд Солонгос пуужин хөөргөхөөр зэхэж байгаа тухай ярьсан байв. Одоогоор АНУ-ын тагнуулын хиймэл дагуулууд Хойд Солонгосын үйлдлийг ажиглаж байгаа аж.

 

Өмнө нь 2012 онд Хойд Солонгос пуужин хөөргөх үеэр ижил дүр зураг ажиглагдаж байжээ. Хойд Солонгос нь пуужингийн хөтөлбөрөө энхийн зориулалттай гэж хэлдэг боловч АНУ, Япон, БНСУ  үүнд эргэлздэг.

 

Үүний зэрэгцээ Хойд Солонгос нэгдүгээр сарын эхээр дөрөв дэх цөмийн туршилтаараа устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэж мэдээлсэн нь олон улсын анхаарлыг татсан юм. Үүний улмаас Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавихаар олон улс хэлэлцэж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж