УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч одоо хэр нь эхлээгүй байна. Хуралдаан эхэлбэл Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын Дээд шүүхийн саналыг хэлэлцэх юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр дээрх асуудлыг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөхийг олонхоороо дэмжсэн.
Мөн хуралдаанаар үдээс хойшдоо Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг өнөөдөр 16.00 цагаас хэлэлцэх юм. Тиймээс чуулганы хуралдаан оройтож сунжирч болзошгүй байна.
Г.ДАРЬ