Грект юу болоод байна вэ?

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Хөл толгойгүй санхүүгийн хямрал. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газраас явуулах гэж буй эдийн засгийн хатуу бодлого Грекчүүдийг бухимдуулж буй ажээ. Олон нийтэд чиглэсэн үйлчилгээний зардлыг бууруулах зорилготой эдийн засгийн хатуу бодлого нь ажилгүйдэл бий болгож, татварын хэмжээг нэмэгдүүлнэ гэх айдас газар аваад байна. Европын холбоо, ОУВС, болон Европын төв банкнаас санхүүгийн зээл авч засгийн газраа аврахаар зүтгэж буй Ерөнхий сайд Жорж Папандрео ард иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Европын холбооны комисс  тус улсад зээл олгохыг зөвшөөрсөн авч хэдий хэмжээний зээл олгох нь тодорхойгүй байгаа юм.

Грекийн санхүүгийн нөхцөл байдал тийм дордсон гэж үү?

Грек улс Европын холбооноос 18 сарын өмнө санхүүгийн хямралыг арилгах зорилгоор 145 тэрбум ам.долларын зээл авсан ч нөхцөл байдал бахь байдгаараа байгаа ажээ. Ерөнхий сайд Жорж Папандрео Европын холбооноос дахин 170 тэрбум ам.долларын зээл авах хүсэлт гаргасан нь Грекчүүдийг ийнхүү бухимдахад хүргэсэн байна. Хоёр дахь зээл гарахад хэдэн долоо хоног үлдээд байгаа ч ирэх сараас эхлэн Грек улс өмнөх зээлийн  өрөнд орох болоод байгаа юм.

Грекийн өрийн хямрал Европын зах зээлд алдагдал авчирч байгаагийн зэрэгцээ банкны системийг дампууруулж болзошгүй байна.

Грекийн  өрийн хямралыг улам гааруулж буй зүйл нь нэгдсэн мөнгөн тэмдэгт евро ажээ. Европын холбооны 17 улс нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог гүйлгээнд гаргасан нь амжилттай болсон ч Ирланд, Португаль, Грек зэрэг орнууд өрийн хямралаас гарч чадахгүй байгаа юм. Хэрэв Европын холбоо, ОУВС тусламжийн багц гэж зээл олгосоор байвал евро мөнгөн тэмдэгтийн нэр хүнд унаж, үүний хариуд бусад хүчтэй мөнгөн тэмдэгт, тухайлбал ам.долларын ханштай харьцуулах үнэ унана гэж эдийн засагчид таамаглаж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж