Гэгээн Валентины өдөрт Intimissimi бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Гэгээн Валентины өдөрт Intimissimi бэлтгэжээ

Гэрийн хувцас, өдөр тутмын болон дотуур хувцсаар дагнасан Intimissimi гэх Италийн брэнд гэгээн хайрын өдрийн өмнөхөн  хар, цагаан болон бусад өнгийн дотуур хувцасны  цуглуулгаа бэлтгэн танилцуулж байна.

Хагас гэрэлтдэг гивлүүрийн зангилаа бүхий боди,  ширэн түгжээ оссортой, геометрийн дүрс бүхий хувцас, нимгэн сүлжмэл,  дэвүүр хэлбэрийн даруулгатай загварууд цуглуулгад тэргүүлж байна.

Шинэ цуглуулгыг брэндийн нүүр царайг төлөөлдөг Израилийн загвар өмсөгч Шломит Малка (Shlomit Malka) танилцуулж байна.

Хавар-зуны дотуур хувцасны шугамд сонгомол  даруулга, загварууд, гурвалжин даруулга бүхий сүлжмэл хээтэй чээживч, оёогүй боди, дотуур урт хувцас зэрэг оржээ. Өнгөний хувьд  сүүн цагаан, цайвар саарал, нинжин цэнхэр, ягаан өнгүүд  сонгогдсон байна.

Гэрийн хувцасыг цуглуулгад  урт майк бүхий  комбинаци, цоолмол хээ бүхий ноосон цамц,  шөнийн цамц, унтлагийн  хувцас, халат  зэргээр төлөөлүүлсэн байна.

Өдөр тутмын хэрэглээнд цоолмол хээ бүхий  хантааз өмд, хиймэл арьсан даашинз, кардиган,  хилэн  банзлууд,  ханцуйгүй цамц, талстаар чимэглэгдсэн  блуз цамцнууд, твидээр хийсэн хантааз оржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж