УИХ өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг чөлөөлж, оронд нь Г.Батхүү гишүүнийг томилсон билээ. Энэ үйл явдлыг УИХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж, УИХ-ын дарга хууль зөрчлөө хэмээн мэдэгдсэн бол энэ асуудлаар нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүдийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Хуулийн дагуу асуудлыг шийдсэн гэсэн тайлбар хийж буй. Иймд энэ удаагийн “VS” буландаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Бакей нарын байр суурийг онцоллоо.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ