Би мөнх биш, кино мөнх

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Би мөнх биш, кино мөнх

    “Кино код” нэвтрүүлгийг чимж, залуустай хөл нийлүүлэн өрсөлдөхөөр зориглосон оролцогч бол өндөр настан Б.Буянхишиг гуай байлаа. Гэвч шалгаруулалт бол шалгаруулалт. Эрхэм шүүгчид түүнийг юу бэлдэж, өөрийгөө хэрхэн таниулахаас бүх зүйл шалтгаална. Хуучин цагийн хүмүүсийн зарчимч, ямарваа нэг зүйлд хариуцлагатай ханддаг нь илт харагдаж байсан юм. Эмээ маань бүүр жүжигчилсэн тоглолт бэлдэж ирсэн байсан юм. “Би мөнх биш кино мөнх учраас дэлгэцэнд дүрээ мөнхөлөхийг хүсч байгаа хэмээн инээмсэглэн ярих энэ буянтай буурлыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байснаа нуух юун. Тэрбээр хоёр сайхан хүүхдийн ээж бөгөөд хүүхдүүдээрээ үргэлж бахархаж явдагаа цагаахнаар гайхуулаад авлаа. 


    

    Сайн байцгаана уу? 233дугаартай Баянсангийн Буянхишиг байна. Би түүхэн кино сонгогдсоны дараа бүртгүүлсэн. Учир нь киноны олны хэсэгт дүрээ мөнхөлөхийг хүссэн. “Би мөнх биш кино мөнх учраас кинонд хайртай. Оршил болгоод та бүхэнд нэг шүлэг уншчихмаар байнаа.

   





Т.Очирхүүгийн “Урам хайрла” 

Хүмүүсээ бие биедээ урам хайрла 

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла 

Анх удаа хөлд орж яваа алдрай жаахан жаалд алхаарай гэж дэм хайрла 

Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулын жаахан охинд эрдэмтэй хүн болнoo гэж урам хайрла 

Анхныхаа цалинг аваад баярлаж суугаа хүүд аавын хүү эр хүн болжээ гэж шан хайрла 

Шүүгч С.Мягмар: Танд баярлалаа. Хүүгийнхээ тухай ч юм уу. Охиныхоо тухайд гомдсон мөч байсан бол бидэнтэй хуваалцахгүй юу? 

Би үзүүлэх гээд л байна. 

Шүүгч С.Мягмар: Таныг зүгээр “Яриасай” гэж хүсэж байна. 

Б.Буянхишиг: За би хүү, охин хоёртой. Хоёулаа дээд боловсраолтой. Би хүүхдүүдээрээ үргэлж бахархаж явдаг. Инээдтэй, хөгтэй үйл явдлууд үргэлж болдог байсан. 

Шүүгч С.Мягмар: Таныг гомдоож байсан үеийг л сонсмоор байна. 

Б.Буянхишиг: Хүү, охин хоёр маань намайг хэзээч гомдоож байгаагүй ээ. 

Шүүгч Д.Мэндбаяр /АЖ/: Таньд тийм зүйл тохиолдвол яах вэ гэдгийг түргэн сэтгэн бодож, төсөөлөөд хэрвээ би байсан бол яах вэ гэдгийг л харуулах хэрэгтэй байна. 

Б.Буянхишиг: Би одоогийн нийгэмд маш их гомдож байгаа. Үргэлж дотроо уйлдаг. Би тархиндаа, сэтгэлдээ, зүрхэндээ л уйлж байгаа. 

Шүүгч С.Мягмар: Бэлдсэн үзүүлбэрээ үзүүлдээ. 

Б.Буянхишиг: (саравчлан харна) морин төвөргөөн сонсогдож, цэргүүд ирж яваа юм. Тэгээд би хүүгээ хайж байгаа юм. Яанаа! би уул нь уйлах ёстой байсан юмаа. Инээд хүрээд дүрдээ орж чадсангүй. Ахиад үзүүлчихүү? 

Шүүгч С.Мягмар: Баярлалаа таньд. 1-рт таны хичээл зүтгэл,2-рт таны урлагт хайртай сэтгэлийг хүндэллээ. Мөн таны энэ сайхан толиотой царай, байгаа байр байдал, сайхан шүд, үс зүсийг хараад миний зүгээс баяртай байна. Тэгээд таныг тэнцүүлэхээр шийдлээ. Гэхдээ та Мэндээ эгчтэй үерхэж нөхөрлөөд юм сураад авбал дараачийн шатандаа амжилт гаргахыг үгүйсгэхгүй юмаа. 

Шүүгч Д.Мэндбаяр /АЖ/: Дуу тод, үгийг цэвэр хэлж байна. мөн дэлгэцийн царайтай юм. Тиймээс энэ бүх байдлыг чинь харгалзан үзье. Ер нь хүн нас ахиад ирэхээрээ дэлгэцэнд дүрээ мөнхлөх юмсан, үр хүүхдүүддээ харуулах юмсан гэж боддог. Тэр сайхан бодлыг чинь хүндэтгэж үзээд энэ удаад тэнцүүллээ. 

Б.Буянхишиг: Маш их баярлалаа. Сая тайзан дээр үзүүлбэрээ бүрэн гүйцэт үзүүлж чадсангүй. Гэхдээ надад энэ том боломжийг олгосон “Кино код” нэвтрүүлэгт маш их баярлалаа. Залуу насанд тохиолдоогүй боломж одоо олны хэсэгт тоглох боломжоор олдож байгаад баярлаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй байна. 

Сур: Та олны хэсэг гээд л яриад байх юм. Магадгүй гол хэсэгт тоглохыг үгүйсгэхийн аргагүй шүү дээ. 

Б.Буянхишиг: Би бие бялдар, гадаад байдал, гоо сайхны тал дээр хүний хийснийг гутаачих болов уу гээд битүүхэндээ айгаад байна. Гэхдээ юу хийх ёстойгоо, хүний хэлснийг маш сайн өөртөө тусган авч ёсчлон биелүүлж чаднаа. Гол дүр ч байсан юу нь ч байсан хамаагүй кинонд л дүрээ мөнхөлөхийг хүсч байна. 

Тиймээ “Кино код” нэвтрүүлэг маань ёстой л найман настай балчираас наян настай буурлыг хамарсан өргөн их тулалдааны талбар болжээ. Кино гэдэг агуу ертөнцөд хөл алхан түүхэн кинонд дүрээ мөнхөлнө гэдэг тэр болгон хэн хүнд олдоод байдаг завшаан биш нь ойлгомжтой. Энэ том боломжийг олгож байгаа “Кино код”нэвтрүүлэг үдэш бүхэн үзэгч та бүхэнтэй хамт. Монголчууд бид бахархах түүхтэй ард ард түмэн. Тиймээс ч монгол бахархалын нэгээхэн хэсэг болсон түүхэн киноны дүрийг хамтдаа тодруулцгаая. Энэ бүхний хариуг зөвхөн “Боловсрол суваг” телевизийн “Кино код”нэвтрүүлэг олгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж