Төв аймаг боловсруулах үйлдвэрийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Төв аймаг боловсруулах үйлдвэрийг дэмжинэ

Төв аймгийн Зуунмод суманд ирэх наймдугаар сарын 30-нд Гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно. Уг чуулга уулзалтаар тус аймгийг 2023 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу хийгдэх төсөл, ажлуудыг шалгаруулах, ялангуяа боловсруулах үйлдвэрлэлийн төслийг илүү түлхүүтэй авч үзэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Үүнд сумдын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, сум бүрээс гурван төсөл, аймгийн хэмжээнд 16 төсөл шалгаруулж, чуулга уулзалтад оруулахаар төлөвлөжээ. Дээрх арга хэмжээг ГХЯ, ГХОГ, Төв аймаг, Бүсчилсэн хөгжлийн хороо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулах юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж