Сэтгүүлч болох хүсэлтэй залууст зориулсан аялал болно

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч болох хүсэлтэй залууст зориулсан аялал болно

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежоос сэтгүүлч болох хүсэл сонирхолтой ЕБС төгсөгчдөд зориулсан нэг өдрийн аялал, сургалтыг зургадугаар сарын 22, 24, 27-ны өдөр тус тус зохион байгуулах гэж байна. Нэг өдрийн энэхүү аялал-сургалтад хамрагдсан хүүхдүүд эзэмших мэргэжлийнхээ талаар ерөнхий ойлголт төсөөлөл авч, сэтгүүлчийн  нэг өдрийн ажил амьдралтай танилцах аж.

Тус коллежийн сургалтын албаны дарга Б.Ёндондүйчир “UBS, TV9, МҮОНТ-д хүүхдүүдийг зочлуулж, тэдгээрийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцуулахаас гадна тэндхийн телевизийн шилдэг сэтгүүлчидтэй уулзуулна” гэж ярилаа.

Түүнчлэн аялал-сургалтад оролцогчдод сэтгүүлч мэргэжлээр элсэгчдээс авдаг ур чадварын шалгалтад бэлтгэх заавар зөвлөгөө өгч, дасгал ажиллуулж, хэлэлцүүлэх гэнэ. Аялал-сургалттай холбоотой мэдээллийг 96051242, 70113476 дугаарын утсаар лавлах ба www.pressinst.org.mn\college линкээс авах боломжтой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж