
Тус коллежийн сургалтын албаны дарга Б.Ёндондүйчир “UBS, TV9, МҮОНТ-д хүүхдүүдийг зочлуулж, тэдгээрийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцуулахаас гадна тэндхийн телевизийн шилдэг сэтгүүлчидтэй уулзуулна” гэж ярилаа.
Түүнчлэн аялал-сургалтад оролцогчдод сэтгүүлч мэргэжлээр элсэгчдээс авдаг ур чадварын шалгалтад бэлтгэх заавар зөвлөгөө өгч, дасгал ажиллуулж, хэлэлцүүлэх гэнэ. Аялал-сургалттай холбоотой мэдээллийг 96051242, 70113476 дугаарын утсаар лавлах ба www.pressinst.org.mn\college линкээс авах боломжтой юм байна.