108-тай өвөөг шоронгоос суллалаа

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

108-тай өвөөг шоронгоос суллалаа

Өөрөө ч явж чадахгүй болтлоо өтөлж, ядарсан 108-тай өвөөг шоронгоос хамаатан садангууд нь дамжлан гаргалаа. Тэрбээр 84 настай байхдаа хүн амины хэргээр шоронд орсон бөгөөд өдгөө өндөр настай болсон түүнийг Энэтхэгийн Уттар Прадиш мужийн шүүх суллах шийдвэр гаргажээ. Учир нь түүнийг байнга асарч сувилан, эмнэлгийн тусламж үзүүлж байх нь төвөгтэй байсан гэнэ.


Бриж Бихари Панди хэмээх энэ өвгөн анх хамаатны голдуу 15 хүний хамтаар шашнаас үүдэлтэй маргааны улмаас дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэргээр ял сонсчээ. Тэрбээр шронгоос гарахдаа “Бурхан гэж агуу юм. Баярлалаа” хэмээн хэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж