Обама wall street-ийг бодит дүр төрхөнд нь оруулна

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Обама wall street-ийг бодит дүр төрхөнд нь оруулна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама конгрессын болон сенатын гишүүд, ардчилсан ба бүгд найрамдах  намынханд хандан санхүүгийн системд хийх шинэчлэлт өөрчлөлтийг урагшлуулахын тулд хоорондоо нэн даруй харилцан тохиролцохыг уриалж, санхүүгийнхний даралт шахалтад автагдахгүйгээр хууль хэрэгжүүлэх эрч хүчийг эрчимжүүлэхийг чухалчилсан байна.

Майамид зохион байгуулсан Ардчилсан намын ханьдив хуримтлуулах арга хэмжээний үеэр болсон цуглаан дээр ерөнхийлөгч  Барак Обама: “Wall Street-ийг хэвийн дүр төрхөнд нь буцаан оруулах өөрчлөлт хийх шаардлага байгаа талаар бид бүгд санал нэгдэх ёстой” гэж ярьжээ. Тэрээр санхүүгийн өөрчлөлт шинэчлэлт хийх асуудалтай холбогдуулан “өнөөгийн хямрал эхлэх үед ийм л байдалтай байсан “гэсэн тайлбар хийхээс бид аль болохоор зайлсхийх ёстой” гэсэн байна.

Обама   санхүүгийн өөрчлөлт хийх төслийн  эсрэг зарим санхүүгийн байгууллагууд хүчтэй дайралт хийж байгааг “усан сан дүүрэн махчин пиранья загаснуудад хэсэг мах шидэж өгөхөд яаж дайрдагтай” харьцуулан ярьж, эдгээр санхүүгийн байгууллагууд хууль хэрэгжүүлэх ажлыг татан унагах санаархалдаа ялалт байгуулахыг АНУ хэрхэвч зөвшөөрч болохгүй гэж онцлон хэлжээ.

Энэ баасан гаригт Обама өөрийн эдийн засгийн зөвлөхүүдтэй уулзаж, санхүүгийн шинэчлэлтийн сэдвээр ярилцаж, олон нийтэд хандан мэдэгдэл хийх юм байна.

Д.Пунцаг
Сурвалж: MIAMI(EUROPA PRESS)  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж