Консепсьон Пиччотто
Фото: Charles Dharapak / AP
АНУ-ын Цагаан ордны ойролцоо 30 гаруй жил цөмийн зэвсгийн эсрэг эсэргүүцлийн ажиллагаа явуулж байсан эмэгтэй Даваа гаригт нас барлаа гэж Daily Mail сонин дамжуулжээ. Энэ нь тус орны түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн улс төрийн эсэргүүцлийн ажиллагаа байлаа.
Консепсьон Пиччотто Вашингтон хотын орон гэргүй эмэгтэйчүүдийн асрамжийн газар нас баржээ. Ойролцоогоор ная орчим настай байсан бололтой. Үхлийн шалтгааныг дурдсангүй. Тэрээр 1981 онд Цагаан ордноос холгүй цэцэрлэгт майхан босгон тэндээ бараг суурьшсан. Тэрээр Персийн булангийн дайн, цөмийн дайн, химийн дайн зэрэг улс орны өмнө тулгарсан бүхий л асуудлыг эсэргүүцэж ирсэн юм.
Олонд Конни буюу Кончита нэрээр танил болсон Пиччотто нь цөмийн зэвсгийг эсэргүүцсэн хөдөлгөөний хамгийн алдартай төлөөлөгчийн нэг байлаа. Хөдөлгөөнийхөн Пенсильвания-авеню гудамжийн дагуу байрлаж иржээ.
Японы Хирошима, Нагасаки хотуудыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний дараах үр дагаврыг мэдсэний дараа түүнд дэлхийн хүүхдүүдийг хамгаалах зорилгоор эсэргүүцлээ эхэлж байв. Пиччотто ба бусад идэвхтнүүд цөмийн зэвсгийг хураахыг уриалан уриалга тарааж иржээ.
Пиччотто Испанид төрөөд 18 настайдаа АНУ-д цагаачилжээ. Нью-Йоркт тэрээр Испанийн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын хүлээн авах газарт ажиллаж байгаад 1979 онд Вашингтонд очжээ.
Эсэргүүцлийн тийм ажиллагааг түүнээс өмнө хэдэн сарын өмнө эхэлсэн ойрын хамтран зүтгэгч Уильям Томасба, Пиччотто хоёр гол төлөв гудамжинд амьдарч, хүмүүсийн хандивласан мөнгө, хоол хүнс, хувцсаар амьдарч иржээ. Бусад эсэргүүцэгчид ойролцоо байж, хэрэгтэй үед нь тэднийг орлодог байжээ. Хэдэн жилийн өмнө идэвхтнүүд бүтэн хоногоор жижүүрлэхээ больсон тул цагдаагийнхан “энх тайвны майхныг“ нь хураасан байлаа.
Засгийн газар түүнийг байнга мөшгөж байгаа гэж мэдэгдэн, толгой руу нь цахилгаан соронзон долгион илгээдэг гэж үзэн хамгаалалтын тусгай малгайг байнга өмсдөг байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР