Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг улсын хилээр гаргахыг завдсан эгч, дүүсийг өчигдөр Замын-Үүдийн боомтоос тагнуулын байгууллагын ажилтнууд баривчилжээ. Б, Г гэх эгч дүүс БНХАУ руу 27 ширхэг эртний үнэт эдлэл нууцаар гаргах гэж байжээ.
Тагнуулын байгууллага тэднийг энэ хэргээ зохион байгуулалттайгаар үйлддэг хэмээн сэжиглэж байна. Учир нь, шалгалтын явцад тэд хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 24-нд Замын-Үүд рүү илгээмж явуулсныг тогтоожээ.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
А.ШАРАВ