ДБЭТ-ын даргаар ажиллаж байсан, МУГЖ Г.Эрдэнэбат Дуурийн дуулаач дөрвөн залуугийн хамтлаг байгуулах мөрөөдлийг бүхий л талаар дэмжин, гарыг нь ганзагад хөлийг нь дөрөөнд хүртэл тусалсан нь “Нюанс” хамтла байсан юм. Энэ жил хамтлагийн 15 жилийн ой тохиож байна. Саяхан болж өнгөрсөн хамтлагийн дуучин Боргилчулууны төрсөн өдөр МУГЖ Г.Эрдэнэбат хүрэлцэн ирээд “15 жил гэдэг богинохон хугацаа биш. Попера чиглэлээ энэ олон жилийн турш алдалгүй, тууштай яваа та нарыг урлагийн бурхан тэнгэр ивээх болтугай. Ирэх 15 жилд дэлхийд нэрээ дуурсгаж явахыг хүсэн ерөөе” хэмээсэн байна. 15 жилийн ойгоо тохиолдуулан хамтлагийн залуус цуврал арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Б.БАТ