“Юри галавын цэцэрлэг IV” гарах уу?

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

“Юри галавын цэцэрлэг IV” гарах уу?

Өмнөх хоёр анги шигээ амжилт авчираагүй “Юри галавын цэцэрлэг-III” киноноос хойш үлэг гүрвэлүүдийн адал явдал мартагдах шахсан билээ. Харин найруулагч  Стивен Спильберг  киноны дөрөв дэх ангийг толгойдоо хэдийн бүтээчихсэн яваа гэнэ. Сүүдрээс ч үлдээгүй эрт галавын тэдгээр сээр нуруутан амьтдыг дахин дэлгэцнээ амьдруулах гэж буй талаар “Hollywood Reporter” мэдээлжээ. Найруулагч Стивен Спильберг  зохиолч Марк Протосейвичийн 2006 онд бичсэн “Посейдон” зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор “THR”, “Universal Pictures”-тэй ярилцсан боловч одоогоор энэ нь зөвхөн цаасан дээрх төсөл төдий зүйл байгаа гэнэ.  Киноны эхний анги дэлгэцнээ гарахад 900 сая ам.долларын ашиг олсон бол хоёр дахь анги “Орхигдсон ертөнц: Юри галавын цэцэрлэг” 615 сая ам.долларын ашиг авчирсан байна. Харин гуравдугаар анги нь 360 сая ам.долларын ашиг олсноор өмнөх амжилтыг ухраасан юм. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж