“Харри Поттер”-ын трейлер хандалт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

“Харри Поттер”-ын трейлер хандалт ихтэй байна

Ирэх сарын 15-нд нээлтээ хийх “Харри Поттер” киноны сүүлчийн цуврал хүртэл зай байгаа ч уг киноны трейлерийг үзсэн кино сонирхогчдын тоо хэдэн зуун мянгад хүрсэн гэнэ. “Харри Поттер: Үхлийн тахил- 2″ киноны трейлер вэб сайтуудад гарсны дараа ердөө хоёр минутанд хэдэн зуун мянган хүн үзэж амжсан ажээ. 

Уг трейлерт  Харри Поттер, Лорд Вальдеморт хоёрын үхлийн тулаан голчлон харуулдаг бөгөөд болон бүх зүйл эхэлсэн газраа төгсч буй тухай өгүүлдэг байна.  
“Харри Поттер” кино ирэх сарын 15-нд дэлхийн кино театруудад нээлтээ хийх бөгөөд кино сонирхогчид энэ удаа  3-D-ээр үзэх боломжтой болох гэнэ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж