Нетаньяху Бан Ги Муныг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Нетаньяху Бан Ги Муныг шүүмжлэв

Нетаньяху Бан Ги Муныг шүүмжлэв

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муныг “терроризмыг дэмжсэн” хэмээн буруушаажээ. Бан Ги Мун палестинчууд израильчуудыг хутгалах нь нэмэгдсэнийг “хавчигдаж дарлагдвал эсэргүүцэл үзүүлэх нь хүний төрөлх чанар” хэмээн ярьсан нь Израилийн ерөнхий сайдын унтууг хүргэсэн байна. Харин Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Бан Ги Муныг “удаан хугацаанд үг сонголтдоо анхааралтай байсан хүн албанаас буух дөхөөд ирэхээрээ илүү илэн далангүй ярих болжээ” хэмээн егөөджээ. Түүнчлэн тэрбээр Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/ төвийг сахих байр сууриа аль эрт алдсан хэмээсэн байна.

Өнгөрсөн аравдугаар сараас хойш Баруун эрэг дэх зөрчил тэмцлийн улмаас 155 палестин, 28 израиль хүн амь үрэгдээд байгаа аж. Палестины залуус тэр ч бүү хэл 13 настай охин хүртэл Израилийн аюулгүй албаны ажилчдыг хутгалах гэж байгаад буудуулж үхсэн хэрэг олон гарсан юм. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр Баруун эрэгт 24 настай израиль эмэгтэй орон сууцдаа хутгалуулж амь үрэгдсэн байна. Палестинчуудын зүгээс Баруун эрэг болон дэх Израилийн орон сууц барих төлөвлөгөөг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Израилийн Засгийн газар Даваа гаригт /I.25/ Баруун эрэгт шинээр 153 сууц барих бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан аж. АНУ-ын зуучилсан Израиль, Палестины энхийг яриа хэлэлцээ 2014 онд зогссон билээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж