
Улаанбаатар хотод метроны хоёр шугам байгуулах төсөлд “Марубени” корпораци хөрөнгө оруулах юм байна. Метро байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг 2.22 тэрбум ам.доллараар Японы “JGC Corp” инженерийн компани гаргах гэнэ. Монгол, Индонези, Вьетнам зэрэг орнуудад хэрэгжүүлэх төмөр зам, метро байгуулах төслийг Японы төрийн болон хувийн хэвшлийн компаниуд хамтран гүйцэтгэх юм байна. Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргах судалгаа ирэх наймдугаар сард эхлэх ажээ.
Н.Энх