ОХУ-ын нийслэл Москва хотноо амьсгалын замын хурц халдварт томуу дэгдэж цар хүрээгээ тэлж байгаа тухай хяналтын Роспотребнадзор мэдээлжээ. Хүн амын 37,8 хувь нь халдварлаад байгаа ажээ. Зарим газар хөл хорионы дэглэм тогтоожээ.
Зөвхөн Москва төдийгүй ОХУ-ын зарим бүс нутагт халдвар тархаад байгаа бөгөөд энэ нь нас баралтын шалтгаан болж байгаа нь гахайн гэх томууны вирусийн мутацитай холбоотой гэж Биотехнологи, оншилгооны шинжлэх ухааны хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Анна Соминина хэлэв. Түүний хэлснээр Мягмар гариг гэхэд 50 хүн энэ халдвараар нас барсаны тал хувь нь энэ долоо хоног өөд болжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Кристиан Линдмайер Орост гахайн томуу дэгдэж байгааг улирлын үзэгдэл гэсэн байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова өвчний халдвар хяналтад байгаа гэсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР