“Цаначин-Хилчин” хөтөлбөр Халх голын ангид

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

“Цаначин-Хилчин” хөтөлбөр Халх голын ангид

Монголын цанын холбооноос орон нутагт цанын ээлжит сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр Дорнод аймгийн Халх гол сумын хилийн ангид “Цаначин -Хилчин” хөтөлбөр эхэллээ. Хоёр дахь жилдээ болж буй энэ удаагийн сургалтыг цанын спортын ОУХМ Б.Бямбадорж удирдан явуулж байна. "Цаначин-Хилчин" хөтөлбөр Халх голын 0198-р ангид тав хоногийн турш болно.

Дашрамд дуулгахад, Монголын цанын холбооноос нэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Хэнтий аймагт гүйлтийн цаныг сурталчилах арга хэмжээг зохион байгуулсан. Тус сургалтыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Энх-Амгалан удирдан явуулжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж