“Татар ажиллагаа” Азийн шилдэг кинонд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

“Татар ажиллагаа” Азийн шилдэг кинонд өрсөлдөнө

Зөгнөлт киноны олон улсын наадам ирэх долдугаар сарын 14-17-нд БНСУ-ын Бучеон хотноо болох гэж байна. Тус наадам нь БНСУ-ын кино бүтээгчид тэр дундаа аймшгийн болон адал явдалт, зөгнөлт киноны төрөлд хүч соригчид 1997 онд нэгдэж наадам зохион байгуулсан нь удалгүй олон улсын чанартай болж, Азийн кино наадмуудаас багагүй нэр хүндтэйд тооцогдох болсон.

Наадмын нээлтийг Энэтхэгийн “Агуу хайрын түүх” хэмээх баримтат киногоор хийж, БНСУ-ын “Сохор” нэртэй триллер бүтээл хаах бөгөөд Азийн шилдэг киноны шагналд Монгол улсаас “Херо” энтертайнментийн “Татар ажиллагаа”, Малайзын “Сэргэлт”, Хонконгийн “Өс хонзон буюу хайрын түүх”, Японы “Хөгжилтэй ах дүүс”, БНСУ-ын “Шар тэнгис” зэрэг кино өрсөлдөж байгаа юм. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж