Бүх ард түмний XIV наадам энэ оны нэгдүгээр сараас эхлээд байна. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог тус наадам ирэх наймдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм. Орон даяар өвлийн хоёр төрөл (цана, тэшүүр), зуны спортын 16 төрөл буюу буудлага бокс, байт харваа, жүдо, чөлөөт бөх хүндийн өргөлт, ширээний теннис, хөнгөн атлетик, шатар, волейбол, сагсан бөмбөг, дугуй /уулын дугуй/, таеквондо /олимпийн/, даам, аэробик, хөлбөмбөг, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн пара жүдо бөх, пара хөнгөн атлетик гээд тамирчид спортын нийт 20 төрлөөр өрсөлдөнө. Одоогоор чөлөөт бөх, жүдо бөх, боксын тэмцээнүүд болсон. Тэгвэл эдгээр өдрүүдэд МУБИС дээр шатрын тэмцээн болж байна.
Бүх ард түмний XIV наадмын хүрээнд чөлөөт бөх, жүдо бөх, боксын тэмцээнүүд болсон. Тэгвэл эдгээр өдрүүдэд МУБИС дээр шатрын тэмцээн болж байна. Засгийн газрын тогтоол, Биеийн тамир спортын хуульд тус тус заасны дагуу нэгдүгээр байр 1.5 сая, хоёрдугаар байр нэг сая, гуравдугаар байр 500 мянган төгрөг байхаар, багийн спортын үндсэн тамирчид маань мөн 1.5 сая төгрөг байхаар тусгасан.
Өчигдөр дээрх 20 спортын төрлийг хариуцсан холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай ЭМСЯ-ны БТСХТ/Биеийн тамир спорт хөгжлийн төв/-ийн захирал П.Бат-Эрдэнэ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар дээрх спортын 20 холбоонд тухайн төрлийнхөө тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны зардал олгогдох аж. Ингэснээр спорт холбоодуудад тухайн төрлийнхөө тэмцээнийг өндөр ёс зүйтэй, хариуцлагатай зохион байгуулах үүрэг ногдож байгаа ажээ. Нөгөө талаар энэ жилдээ тухайн төрөлд улсын аваргын тэмцээн зохиогдохгүй бөгөөд их наадмаас тухайн төрлийнхөө аваргуудыг тодруулна.
Засгийн газрын тогтоол, Биеийн тамир спортын хуульд тус тус заасны дагуу нэгдүгээр байр 1.5 сая, хоёрдугаар байр нэг сая, гуравдугаар байр 500 мянган төгрөг байхаар, багийн спортын үндсэн тамирчид маань мөн 1.5 сая төгрөг байхаар тусгасан. Мөн Засгийн газрын шагналтай бөгөөд наадмаас шилдэг 10 спортын холбоодыг шалгаруулна.
Ч.БОЛОР