Мэргэн буудагчид Делид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Мэргэн буудагчид Делид өрсөлдөж байна

Энэтхэгийн Дели хотноо өнөөдөр буудлага спортын “РИО-2016” Олимпийн эрх олгох Ази тивийн сүүлийн тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд Ази тивийн 30-аад орны 538 мэргэн буудагчид 35 олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн тэмцээнд манай урт бууны эрэгтэй, эмэгтэй, гар бууны эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа нийт 16 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцож байна.

Делид болж буй тус тэмцээний дасгал бүрээс хамаараад 2-3 олимпийн эрхийг олгох юм.

Энэ удаагийн тэмцээнд олимпийн эрхээ аваад байгаа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа (гар буу), ОУХМ Ц.Мөнхзул (гар буу), ОУХМ Г.Нандинзаяа (урт буу) нарын шилдгүүд багийн бүрэлдэхүүнд багтжээ. 

Өнөөдөр:

1.Хийн гар бууны эмэгтэй дасгал,
2. 25 метрийн олимпийн хурдан буудлагын эрэгтэй дасгал,
3. 50 метрийн хэвтээгээс буудах эрэгтэй дасгалууд буудна.

Олимпийн эрх олгох Ази тивийн сүүлийн тэмцээн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж