Нөхдөө аварсан залуугийн ар гэрт туслав

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Нөхдөө аварсан залуугийн ар гэрт туслав

Нөхдөө аварсан залуугийн ар гэрт туслав

Гал усны гашуун зовлон тохиолдоход хамгийн түрүүн дайчлагддаг алба бол онцгой байдлынхан байдаг. Тус албаны ажилтнууд албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь үрэгдэх цөөнгүй. Бусдын амь насыг авраад өөрөө өөд болсон нь ч бий. Тэдний нэг эрэлхэг гавьяатан бол Дорнод аймгийн онцгой албаны ажилтан, Г.Багабиш агсан юм.

Тэрбээр одоогоос дөрвөн жилийн өмнө 2012 онд Дорнод аймгийн Баяндун суманд ой хээрийн түймрийг унтраах үеэр хамт ажиллаж байсан нөхрөө авраад өөрөө амь алдсан билээ. Түймрийн үеэр салхины чиглэл гэнэт өөрчлөгдсөнөөс болж,  онцгой байдлын  аврагч шүхэрчин, Ч.Намжилдаш, эрэн хайх аврах салбарын аврагч С.Бат-Эрдэнэ, аврагч шүхэрчин, Ж.Одбаяр нар газар дээрээ амь эрсэдсэн юм. Салхины чиглэл өөрчлөгдөн гал дүрэлзэн ирэх үед Онцгой байдлын ахлагч Г.Багабиш өөрийнхөө амийг золиослон А.Болорсүхийн дээгүүр халхлан хэвтэж,  амь насыг нь авраад, өөрийнх нь биеийн  95 хувь түлэгдэн, арав орчим хоногийн дараа амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан юм.

Албан үүргээ гүйцэтгэж яваад эрэлхгээр амь үрэгдсэн Г.Багабишийн ар гэрт тусламж үзүүлэх сайн санааны “1000 төгрөгийн хандивын аян”-г төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хэмжээнд зохион байгуулжээ. Аян хүрээнд хоёр сая төгрөгийн хандив цугласныг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал,  Г.Багабиш агсны гэргий А.Далайсайханд гардуулан өгчээ.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж