Ер
нь энэ нийгэмд хүн өвдөх ч эрхгүй болчихсон юм биш үү. Өвдсөн хүн
харьяаллаараа дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэх эрхтэй. Гэтэл дүүргийн
эмнэлэгт үзүүлэхэд үнэхээр хүндрэлтэй. Эмнэлэгт 2500 төгрөг тушааж,
эмчлүүлэгчийн цахим карт нээлгэдэг болчихож. Тэгээд цахим картаараа
цаг авах ёстой. Гэтэл “Энэ долоо хоногт цаг дууссан. Дараа долоо хоногт л
эмчид үзүүлэх цаг байна. Та авах уу” гэх хариултыг ихэнхдээ өгнө.
Тухайн өдөр 2500 төгрөггүй байсан хүн, эсвэл өвчин нь хүндрээд дараа
долоо хоног хүртэл хүлээж чадахгүй өвчтөн байвал яах вэ. Тэдэнд мөнгө
байвал эмчилгээ, асаргаа сайтай хувийн эмнэлэгт л очиж таарна шүү дээ.
Ядаж тэрхүү цахим карт нь эмнэлэг хооронд мэдээлэл дамжуулах боломжгүй,
зөвхөн тухайн дүүргийнхээ эмнэлэгт л хүчинтэй. Харин эмнэлэг нь дараа
долоо хоног хүртэл цаггүй байхад өөр эмнэлэгт хандах нь Эрүүл мэндийн
даатгал төлөгчийн эрх баймаар юм. Ийм үйлчилгээ үзүүлснээр эмнэлэг дэг
журамтай, замбараатай болно гэж бодсон ч үгүй. Харин ч амралтын
байдалтай боллоо. Эмч нар нь өөрсдөө “Энэ цахим карт шал дэмий зүйл” гэж
ярьж сууна. Тэгвэл энэ цахим карт нь бас нэг зальжин хүний бизнес юм
биш үү. Ер нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх эрхийг авсан хүмүүс нэг л биш
болчихоод байна. Шүд өвдлөө. Хүнээс асууж байгаад гайгүй гэсэн хувийн
эмнэлэгт очив. Хижээл насны, олон жил эмчээр ажилласан болов уу гэмээр
эмч хүлээж авч үзээд “Эмчилгээ хийхгүй бол болохгүй нь. Гурван өдөр
эмчилгээ хийлгэ” гэлээ. Хэлснээр нь гурван өдөр эмчилгээ хийлгээд дөрөв
дэх өдөртөө очтол нөгөө эмч маань “Таны энэ шүдийг авахгүй бол болохгүй
нь ээ” гэж хэлдэг байгаа. Гурван өдрийн эмчилгээнд нийтдээ 60 мянган
төгрөг зарцуулсан юмсан, уг нь. “Анхнаасаа авах шүд байсан бол яах гэж
“худлаа” эмчилгээ хийж, хүнээс мөнгө авдаг юм бэ” гэж асуувал “Би таны
шүдийг үнэгүй авч өгнө. Та тайван сууж бай” гэж аргалаад л гурван хоног
эмчлүүлсэн шүдийг минь суга татчихав. Ингэхэд С.Ламбаа сайд аа, дүүргийн
эмнэлгүүдэд цахим карт нэвтрүүлж байгаа нь эмч нараа амраах гэсэн таны
санаа байв уу. Мөн гурав хоног эмчилгээ хийсэн шүдийг зүгээр авчихаж
болдог юм болов уу. Та л үүнийг мэднэ дээ.

Д.УУГАНЗАЯА
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин