Олимпийн аварга дугуйчин Сэр Крис хуримлалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга дугуйчин Сэр Крис хуримлалаа

Их британийн шилдэг тамирчин, олимпийн аварга дугуйчин Сэр Крис Хой болон түүний дурлалт бүсгүй Сарра Кемп нар Эдинбург хотноо хуримлажээ. Өдгөө 34 нас зооглоод буй Крис Хой Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж, Шотландын бүх цаг үеийн хамгийн шилдэг дугуйчин болсон юм. Түүний гэргий хатагтай Кемпийн тухайд хуульч мэргэжилтэй бөгөөд жил гаруй хугацаанд хүлээлгэсэн британийн алдарт хосуудын хурим бямба гаригт ёслол төгөлдөр болж өнгөрсөн гэнэ. Эдинбург хотын Гэгээн Жилийн сүмд болсон хуримын ёслолд урлаг соёл, спортын салбарын алдартнууд уригдсан бөгөөд олимпийн хошой аварга Ребекка Эдлингтон тэдний тоонд багтжээ.
Крис хуримынхаа ёслолд зориулж, саарал өнгөтэй шотланд үндэсний банзал, саарал хүрмээр гоёсон бол сүйт бүсгүй гивлүүр бүхий тансаг цагаан даашинзаар гангарсан байв. Хуримын ёслол хэвлэл, мэдээллийнхний хувьд хаалттай, харуул хамгаалалтын өндөр төвшинд болж өнгөрчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж