УИХ-ын дарга З.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүнийг сэлгэн томилохдоо хууль зөрчсөн хэмээн үзсэн иргэн н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийг гадаадад томилолттой байхад нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс нь хасч, оронд нь Г.Батхүү гишүүнийг томилсон нь ийнхүү асуудал үүсгэжээ. Үндсэн хуулийн цэц уг асуудлыг удахгүй хэлэлцэж шийдвэрлэх аж.
О.САР