Cartier-ийн үнэтэй санаачилга

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Cartier-ийн үнэтэй санаачилга

Энгэрийн зүүлт загварын ертөнцөд эргэн ирж байна.  Өдөр тутам зүүгээд явж болох хагас үнэт чулуун шигтгээ бүхий гоёлын хандлагыг өнгөрсөн онд бүгд л дэмжин  гаргаж ирсэн юм. Өнгөрсөн долоо хоногт уг хандлагыг Cartier гэх гоёл чимэглэлийн ордон дэмжлээ. Женев хотноо явагдсан цагийн өндөр урлагийн салон дээр медальон зүүлтийг хоёр хувилбараар уг ордон үзэгчдэд танилцууллаа. Үнэт чулуун шигтгээтэйгээр haute joaillerie гэх цагийн  ээдрээтэй нарийн механизмаар тоноглогдсон загвар, haute horlogerie гэх дэгжин механизм бүхий загвар хийгдсэн байлаа.

The Panthère Mystérieuse зүүлт нь анар чулуугаар бүтээгдэж ордны бэлгэдлийн пантера барсын очир эрдэнийн шигтгээн дүрстэй, бөгөөд цагийн нүүрэн талыг “агаарын” гэсэн өөрийн компанийн ХХ зууны эхний онцлогоор бүтээжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж