ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины салсан эхнэр Людмила Путина дахин гэрлэж, овгоо сольжээ.
Калининградын нэгдсэн авиа компанийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа В.Путинтай танилцаж, түүнээс гурван жилийн дараа буюу 1983 онд хуримаа хийснээсээ хойш 30 гаруй жилийн турш Людмила Путина гэсэн нэрээр танигдаж ирсэн.
Тэгвэл ОХУ-ын экс тэргүүн хатагтай өнгөрсөн жилийн эхээр Артур Очеретный гэх эртэй гэрлэж, хоёрдугаарсард нэрээ өөрчлөн шинэхэн нөхрийнхөө овгийг авчээ. Оросын зарим мэдээллийн агентлагуудын дамжуулснаар Артур Очеретный гэгч нь Харилцааны хөгжлийн төвд ажилладаг бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш эхнэрийнхээ хэрэгжүүлсэн төсөл дээр ажиллаж байгаа аж. Людмила эдүгээ 58 настай бол түүний нөхөр нь өөрөөс нь 21 насаар дүү буюу 37 настай гэнэ.
Ямартай ч, ОХУ-ын төрийн тэргүүний экс гэргий шинэхэн ханьтайгаа гэрлэчихлээ. Харин одоо В.Путин гэрлэх болов уу. Эдүгээ 60 гарсан хүчирхэг удирдагчийг 32 настай гимнастикч Алина Кабаеватай дотно харилцаатай гэлцдэг. Тэдний дундаас хүүхэд төрсөн гэх мэдээлэл ч бий. Тиймээс магадгүй дараагийн удаа Оросын төрийн тэргүүн хуримаа хийх ч юм билүү.
Б.ДАВАА