Ерөнхийлөгч “Тime” сэтгүүлд ярилцлага өгөв

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Тime” сэтгүүлд ярилцлага өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын нэр хүнд бүхий томоохон сонин, телевиз, хэвлэлийн агентлагуудад ярилцлага өгсөн. Нью Йорк хотод айлчлах үеэрээ Тime сэтгүүлийн ерөнхий редактор Ф.Закариаг хүлээн авч уулзан, мөн мэдээллийн СNN агентлагт ярилцлага өгөв.  “Тime”,  “Wall street journal”,  “Washington post”,  “Washington times”,  “Bloomberg” , “CNN” “Forbes” зэрэг хэвлэл мэдээллийн “томчууд” Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын тухай бичиж, ярилцлага авч, уулзаж байсан нь Монгол Улсыг сонирхож байгаа дэлхийн сонирхлыг илэрхийлж байгаа хэрэг гэж хэлж болно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 6-р сарын 18-ний өдөр Нью Йорк хотноо байрлах “9-р сарын 11” дурсгалын цогцолборт зочилсноор Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын арга хэмжээ өндөрлөлөө.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  дагалдан яваа хүмүүсийн хамт 6-р сарын 19-нд эх орноо зорив.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж