Сирид олон мянган хүний цус урсгасан иргэний дайныг зогсоох улс төрийн шийдлийг эрэлхийлсэн энхийн яриа хэлцэл ирэх баасан гаригт Женевт эхлэх гэж байна. Яриа хэлцлийн эхний үе шатад талууд төлөөлөгчдөөр дамжуулан шууд бусаар хэлэлцээрт оролцох аж. Энэхүү уулзалт хэлэлцээ хоёроос гурван долоо хоногийн хугацаанд үргэлжлэхийг НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгджээ.
Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн бослого тэмцэл удаан үргэлжилснээр 250 мянга гаруй хүн амь үрэгдээд байна. Сирийн сөрөг хүчнийг АНУ-ын зүгээс зэр зэвсэг, санхүүгээр туслан дэмждэг бол Башар аль-Ассадын талд ОХУ, Иран зэрэг орнууд зогсож байгаа юм. Сирийн дайн тулаан, “Исламын улс” бүлэглэлийн хүчирхийллийн улмаас олон сая хүн эх орноосоо дүрвэн Европыг зорих болсон билээ. Эцэстээ Европ тив дүрвэгсдийн хөлд дарагдаж хямралд өртөөд байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ