УИХ-ын ээлжит чуулган 51,3 хувийн ирцтэй 10.30 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх ёстой байсан асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж. Хуваарийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн талаар санал дүгнэлтийг өнгөрсөн баасан гаригт хийсэн тул одоо зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт авч эхэллээ.
Т.НОМИН