Улс хоорондын тээвэрлэлтэд шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Улс хоорондын тээвэрлэлтэд шалгалт хийнэ

Авто тээврийн газар Дорнод, Сүхбаатар аймагт тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг шалгахаар болжээ. Энэ нь Авто тээврийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилт болон тушаал, шийдвэрийг биелэлтийг шалгах зорилготой аж. Учир нь сүүлийн үед улс хоорондын тээвэрлэлтийн замд осол гарах нь ихэсчээ. Тиймээс Дорнод аймгийн Улаан орд, Тамсагийн сав газар болон Баянхошуу-Өвдөг, Хавирга-Ар, хатавчийн болон Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод газар дээр нь очиж, нөхцөл байдалтай нь танилцах юм байна. Шалгалтын комисс энэ сарын 26 хүртэл орон нутагт ажиллах юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж