Ту-22М3
Фото: Минобороны РФ / РИА Новости
Оросын Ту-22М3 бөмбөгдөгч онгоцнууд нэгдүгээр сарын 22 – 24-ны хооронд ОХУ-ын нутгаас Сирийн Дэйр-эз-Зор хотын орчмын Исламын улс бүлэглэлийн байрлалыг 18 удаа бөмбөгджээ. Энэ тухай Оросын армийн жанжин штабын оперативын газрын дарга дэслэгч генерал Сергей Рудской мэдэгдлээ.
“Дэйр-эз-Зор хотын ойролцоох ИУ-ын амьд хүчин, техникийн устгах зорилгоор нэгдүгээр сарын 22-24-ний дотор алсын бөмбөгдөгч Ту-22М3 Оросын нутаг дэвсгэрээс 18 удаа байлдааны нислэг хийлээ. Нислэгийн алслалт нь 2000 км байв” хэмээн генерал хэлжээ.
Өнгөрсөн гурав хоногт Оросын нисэх хүчин Сирид байлдааны 169 нислэг хийн хэт дэврэгчдын 484 байгууламжид агаарын довтолгоон хийсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл Сирид Оросын онгоцнууд 6000 гаруй байлдааны нислэг хийжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР