Булган аймгийн Онцгой комисс хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Булган аймгийн Онцгой комисс хуралдлаа

Булган аймгийн Онцгой комисс өнгөрсөн долоо хоногт хуралдлаа. Тус хурлаар сүүлийн үед тулгамдаад буй түлшний хомсдолоос сэргийлэх, үүнээс үүдэн гарч болзошгүй зарим ажлын тасралтгүй ажиллагааг хангахад анхаарч ажиллахаар болсон байна. Мөн сум, аж ахуйн нэгжид түлшийг  хяналтын дор, хуваарийн дагуу олгох зэрэг арга хэмжээг авч эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Булган аймгийн орон нутгийн түлш шатахууны нөхцөл байдлыг судлан дүгнэлт хийгээд аймгийн удирдлагуудад танилцуулсны үндсэн дээр эл хурлыг хийжээ. Онцын яаралтай, тулгамдсан ажлаас бусдад нь түр хугацаагаар хязгаарлалт тавьж аймгийн хэмжээнд 65.6 тонн түлшийг нөөцөд байлгахаар шийдвэрлэсэн байна. Тэрхүү нөөцийн түлшийг сумдад хуваарилан “НИК”-ийн салбар станцуудаар дамжуулан хяналтаар зарцуулж байгаа аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж