Энгийн нэг төмсний энгийн нэг гэрэл зураг нэг сая ам.долларын үнээр зарагджээ. Уг “Potato #345 (2010)” хэмээн нэрлэгдсэн төмсний зургийг зар сурталчилгааны гэрэл зурагчин Kevin Abosch гэгч авсан ба түүний авсан зургуудыг томоохон брендүүд үнэ хаялцан авдаг алдартай нэгэн аж.
Мөн түүнийг "Цахиурын хөндий"-н шилдэг компаниуд хөлслөн зар сурталчилгааны зургуудаа авахуулдаг байна.
Харин энэ энгийн нэг төмсний зургийг түүний уран бүтээлийг цуглуулах дуртай нэгэн эрхэм сая ам.доллараар үнэ цохин худалдан авчээ. Ихэнх хүний нүдэнд энгийн харагдах энэ төмсний гоо сайхан, утга учрыг тэр эрхэм л нэн сайн харж, ойлгож чадсан бололтой.
Т.МӨНХ