Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

“Ардаг хээрийн нуруун дээр уулзъя” гэдэг шиг АН, МАН хоёр

Сонгууль дөхөөд АН, МАН хоёр “Арсландай мэргэн”-ий үлгэр шиг ар араасаа нэхэлцэх болов. “Арсландай мэргэний үлгэр”-т ах дүү гурван чоно “Арын агуйд нэг уулзъя, Ардаг хээрийн нуруун дээр нэг уулзъя, Арсландай мэргэний ар далан дээр нэг уулзъя” гэдэг. Түүн шиг МАН-ын “Ард түмнээ сонсох аян” хийж буй газарт АН заавал нэхэж очиж “Монгол хүн 2020” хөтөлбөрөө ярьдаг болжээ. Уг нь ард түмнийхээ үгийг сонсох аяныг АН эхэлсэн юм. Гэвч МАН араас нь нэхдэг болж, улмаар АН-ын өмнө гарчихаад яваа юм. Ингээд хоёр намынхан гурван чоно шиг “АН-ын байгаа газарт МАН уулзъя, МАН байгаа гэзэрт АН уулзъя” гэж явдаг болжээ. Тэдний сүүлийн учраа Хөвсгөл аймагт таараад байгаа юм.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж