Хотын гурван дүүрэгт газар олгож байна

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Хотын гурван дүүрэгт газар олгож байна

Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний газар үнэ төлбөргүй эзэмшүүлж буй билээ. Энэ хуулийн хэрэгжих хугацаа энэ оны арванхоёрдугаар сард дуусгавар болох байсан хэдий ч ирэх жилийн тавдугаар сар хүртэл хойшилсон юм. Ерөнхийдөө Улаанбаатар хотын зарим дүүрэгт иргэдэд олгох газаргүй болсон байна. Тиймээс уг хуульд хамрагдаж, гэр бүлийн хэрэгцээний газар авах иргэдэд зориулан нийслэлийн гурван дүүрэгт газар олгохоор шийдвэрлэжээ.  Үүнд, Хан-Уул, Налайх, Сонгинохайрхан дүү рэг багтаж байна. Өрхийн хэрэгцээний газраа авч амжаагүй байгаа иргэд харьяа дүүргийн газраасаа газар өмчилж аваагүй гэсэн тодорхойлолтоо авч дээрх дүүргүүдийн газрын албанд хандаж газраа авах гэнэ.

Мөн нэмж сонирхуулахад, нийслэлийн иргэн аль ч аймаг, суманд газар өмчилж болно. Одоогоор нийслэлийн 2000 гаруй иргэн бусад аймгийн нутагт газар өмчилж байгаа юм байна. Харин хөдөө орон нутгийн иргэд зөвхөн тухайн аймагтаа л газар эзэмших зөвшөөрөл авах ажээ.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж