Ө.Уянгын “Монгол” гоёл

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Ө.Уянгын “Монгол” гоёл

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянга энэ сарын 17-нд “Монгол” нэртэй гурав дахь бие даасан тоглолтоо хийж, үзэгч олондоо бэлэг барилаа. Тэрбээр тоглолтын турш гурван ч удаа хувцсаа сольсон юм. Түүний үндэсний хэв маягтай орчин үеийн загварын дээлийг “Торго” салоны дизайнер М.Болд урласан бол үдшийн даашинзыг нь “Урлах эрдэм” дээд сургуулийн “GT” загварын товчооны авьяаслаг дизайнерууд урласан гэнэ.

Монгол дээлийнхээ загварыг Ө.Уянга “Торго салон”-ы дизайнер М.Болдтой ярилцаж гаргасан бөгөөд өнгийг нь өөрөө сонгосон гэнэ. Түүний “Монгол” гоёл энэ үдэш Ө.Уянгыг улам дэгжин, ихэмсэг харагдуулж байсан юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж