“Улаанбаатар төмөр зам” олон улсын шилдэг байгууллагаар шалгарав

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар төмөр зам” олон улсын шилдэг байгууллагаар шалгарав

   “Европын бизнес чуулга” олон улсын шагналын хороо  Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийгэмлэгийг “Олон улсын тээврийн шилдэг байгууллага”-аар шалгаруулж, тус байгууллагын дарга Т.Очирхүүг “Шилдэг менежер”-ээр тодруулсан гэдгээ  мэдэгдлээ.

   Олон улсад нэр хүндтэй уг байгууллага  Монгол улсын төмөр замд хийгдэж буй цогц шинэчлэлийн бодлого болон  зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тал дээр олон талт үйл ажиллагаа явуулж байгааг нь үнэлж шагнал хүртээх болсон байна.   Т.Очирхүү өнөөдөр уг шагналыг гардан авахаар Их Британийг зорьжээ.  

  “Европын бизнес чуулга” олон улсын шагналын хороо  нь Их Британийн Оксфорд хотод байрладаг  юм.

Г.Идэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж