Египет гадаад хэргийн сайдаа шинээр томилжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Египет гадаад хэргийн сайдаа шинээр томилжээ

Египетийн түр засгийн газар гадаад харилцааны эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд сайд Мохамед эл-Орабийг гадаад хэргийн сайдаар томилжээ.

Тус улсын гадаад хэргийн сайд  асан Набил Элараби өнгөрсөн тавдугаар сард Арабийн лигийн тэргүүнээр сонгогдсоноос хойш гадаад хэргийн сайдын  албыг Мохамед эл-Ораби түр хашиж байсан билээ.

Ораби 1976 онд гадаад хэргийн албанд ажиллаж эхлэхээс өмнө Египетийн армид алба хааж байжээ. Тэрбээр 1994-1998 онд Тель Авиваас эхлээд Кувейт, Лондон, Вашингтонд элчин сайдын орлогчоор ажиллаж байжээ. Харин 2001-2008 оны хооронд Герман дахь Египетийн элчин сайд байсан юм. Ораби нь Египетийн ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцорсноос хойш сонгогдож буй хоёр дахь гадаад хэргийн сайд юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Египетэд засгийн газраа огцруулж, өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардсан эсэргүүцлийн жагсаал болсон билээ.

Зэвсэгт хүчний дээд зөвлөл, Ерөнхий сайд Эсам Шарафын засгийн газар Египетийг удирдаж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж