2016 он: Зовлон зүдгүүр, эмэгтэйчүүд болон ялалт

Хуучирсан мэдээ: 2016.01.25-нд нийтлэгдсэн

2016 он: Зовлон зүдгүүр, эмэгтэйчүүд болон ялалт

Ирээдүй юуг агуулж байгаа бол гэж та боддог уу? 2016 онд ямар мөч дэлхийг нэгтгэж, ямар мөч дэлхийг салгах вэ? Ямар хүмүүс, газрууд мөн төлөвлөгөөнүүдийг анхааралтай ажиглах ёстой вэ? Ирээдүйг тодорхойлох үйл явдлыг болохоос нь өмнө “Дэлхий 2016” хөтөч дугаараас урьдчилж мэдээрэй.

Эдийн засаг, бизнес­ийн чиглэлийн англи, монгол хэл дээрх "Mongolian Economy" сэтгүүл маань дэлхийн эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй жил буюу 2011 онд Монгол Улсад мэндэлж байлаа. Манай тав дахь жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд дэлхийг гайхшруулсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт газардаж, навс унасан ч 173 жилийн түүхийг бүтээсэн, дэлхийн тэргүүлэх эдийн засгийнм сэтгүүл болох “The Economist”-ийн жилийн “The World in 2016” дугаарыг тусгай зөвшөөрлийн хүрээнд хийж, уншигчдадаа бэлэг барьж байгаа юм. Тус дугаар анхлан хэвлэгдэж хүмүүст хүрсний 30 дахь жилийнх нь ойгоор бид энэхүү дугаарыг эх хэлнээ гаргаж байгаадаа баяртай байна.

Дөрвөн жилийн өмнөх зун сэтгүүлчдийнхээ хамт Лондон хотын төвд байрлах "The Economist" сэтгүүлийн редакцид зочилж байлаа. Дэлхийн түвшний 190 гаруй жилийн түүхтэй редакц яаж ажилладгийг харж, туршлага судалсан юм. Бие даасан сэтгүүл, хариуцлагатай сэтгүүлчид, мэргэжлийн эдийн засагчид, чанартай нийтлэл, судалгаа бүхий тоо баримт, асууд­лыг урьдчилан харах байдал, энэ бүхэн "The Economist"-ийн брэнд. Таван оны түүх бүтээгээд байгаа манай сэтгүүл ч "The Economist"-той зорилго ижил бөгөөд бид Монголын “Economist”-ийг бий болгохын төлөө хичээж байгаа.

Энэхүү дугаарын дэлхийн улс төр, эдийн засгийн 2016 оны нөхцөл байдлыг таамагласан гайхалтай нийтлэлүүд таны сонирхлыг лавтайяа татна. Мөн бидний, салбар бүрийн мэргэжилтнүүдийн Монголын талаарх нийтлэлүүд танд мэдлэг, мэдээлэл өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тэдний 30 жилийн туршид урьдчилан хийсэн таамаглалууд бодит байдлаас хол зөрдөггүйг тус сэтгүүл баталсан байдаг.

Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн "The Economist" сэтгүүлийн тусгай дугаар "The World in 2016" дугаарын агуулгын бүтцийг товчлон хүргэбэл:

  • 18 бүлэг тив, их гүрнээр нь ангилсан,
  • 146 нийтлэл,
  • 81 улсын тухай онцлох мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд,
  • 13 салбарын тухай мэдээлэл, төлөв
  • 2 цагалбар, Дэлхийн ба Монголын онцлох үйл явдлуудаас бүрдсэн

Дэлхий 2016 хөтөч дугаарын эрхлэгч Даниел Франклин энэ жил ямар сэдвүүдийг яагаад хөндөх болсон тухай өгүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр. 2016 оныг гурван үгээр тодорхойлж болно гэв: Зовлон зүдгүүр, Эмэгтэйчүүд болон Ялалт

БНХАУ-ын 2016 оны хамгийн чухал шийдвэрүүд хаалттай хаалганы цаана шийдэгдэнэ. Йоги Берра “Ирээдүй өмнө байснаас тэс ондоо болсон” хэмээн хэлж байсан бөгөөд энэ нь хэвлэл нийтлэлийн хувьд үнэн үг юм. Бидний анхны хэвлэл болох Дэлхий 1987-д Роналд Рейганы АНУ болон Михайл Горбачевын ЗХУ-ын харилцаа зөөлрөхийг таамаглаж байсан. Харин 30 дахь удаагийн энэ дугаартаа түрэмгий ОХУ болон сүрийг бадруулах БНХАУ талаар хөндөж санаа зовнисон бөгөөд гучин жилийн өмнө дуулдаж ч байгаагүй цахим худалдаа, санхүүгийн технологи болон гурван эцэг эхтэй хүүхдүүд зэрэг сэдвийг судаллаа.

Бид 30 жилийн ойгоо тэмдэглэх үүднээс ирээдүйг олон өнцгөөс харсан тусгай бүлгүүдийг оруулж байгаа юм. Үүнд хувь нэмэр оруулагчдаас дурьдвал Канадийн зохиолч, Америкийн чиг хандлага ажиглагч, Израйлийн шинэлэг загвар зохион бүтээгч болон Авст­ралийн алдартай зур­хайчийг дурдаж болох.

7.3 тэрбум хүн, 197 үндэстэн, Нэг гариг. Дэлхий 2016 онд

Зовлон зүдгүүр нь харамсалтай нь Арабын ертөнцтэй холбоотой учир нь Сири болон бусад дайн дажинд нэрвэгдсэн газрын хүмүүс дүрвэн зугтсаар байна; Европын энэхүү цагаачдын хямралын зохицуулалт хангалтгүй байсаар байх болно. Эдийн засгийн хувьд баярлах зүйл бага байх болно: хөгжиж буй зах зээлүүдийн үзүүлэлт, тэр дунд удааширч буй Хятад зэрэг таагүй зүйлс дэлхийн өсөлтөд саад болох болно. Үүний үр дүнд аж ахуйн нэгжийн ашиг ч тааруухан байх нь.

Энэ ялдамд эмэгтэйчүүд 2016 оны хамгийн томоохон шийдвэрүүдэд гол үүрэг гүйцэтгэх нь. Жанет Еллены тэргүүлж буй АНУ-ын Төвбанкны бодлогын хүүн өсөлтийг хөрөнгө оруулагчид ажсаар байх болно. Цагаан ордны тэргүүнээр сонгогдох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч Хиллари Клинтон байх болно. Германы Канцлер Ангела Меркел Европын Холбооны цагаачдын хямрал болон Их Британи ЕХ-ноос гарах эсвэл үлдэх талаар санал асуулга явуулахаас өмнө тус холбооноос шаардаж буй зүйлсэд хэрхэн хариу өгөхөд голлох үүрэг гүйцэтгэх юм. Мөн Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф түүнийг буруушааж буй үйлдэлтэй хэрхэн тэмцэх бол.

Хатагтай Руссефф Рио Жанейрод болох зуны Олимпийн наадам зэрэг томоохон арга хэмжээ түүнийг зэмлэж буй хүмүүсийг сатааруулж түүнд боломжит цагийг олгоно гэж найдаж буй. Дэлхийн өнцөг булан бүрт хамгийн том спортын наадмууд болохоор зэхэж байна. АНУ-д 50 дахь удаагийн америк хөлбөмбөгийн аваргын “Super Bowl” наадам болох бол Франц 2016 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулна, мөн крикетээр өвчилсөн Энэтхэг улс Т20 Дэлхийн цомд 2016 оны гуравдугаар сард ялалт байгуулах төлөвтэй байна.

Бусад 2016 оны сэдвүүдээс дурьдвал далай тэнгисээс огторгуй түүнээс кибер гэмт хэрэг болон шашин зэрэг өргөн хүрээг хамрах болно. Эцэст нь ирээдүй өмнөхтэй адил хэвээр л байна, өөрөөр хэлбэл, таамаглал дэвшүүлэх хангалттай үйл явдлаар дүүрэн байсаар байна.

Хямралтай, хүнд хэцүү байна гэх үгийг байнга унагах болсон энэ цаг үед уншигчдынхаа оюуныг тэлэх, ширээн дээр нь бүтэн нэг жил байх, Монголын сэтгүүл зүйн хувьд ч шинэлэг өнгө төрх бүхий бүтээлийг төрүүлэхэд дэмжсэн, тусалсан, хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.Та бүхэнд, мөн уншигчдадаа шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.

Та манай сэтгүүлийн талаар мэдээлэл авах болон худалдан авахыг хүсвэл манай редакцийн 70115477, 90099880, 94092904 утасаар холбогдож авна уу. Мөн та "Дэлхий 2016" сэтгүүлийг Их дэлгүүрийн "Мажестик" номын дэлгүүр болон “Goodprice” сүлжээ дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж