Хоёр хүн живж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Хоёр хүн живж нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хороо Их тэнгэрийн амны зүүн талд Туул голын усанд хоёр хүн живж, нас барсан байсныг олсон байна. Хан-Уул дүүргийн II хорооны харьяат оршин суугч 21 настай эмэгтэй, хаяг тодорхойгүй 20 настай эмэгтэй  нарын цогцосыг Онцгой байдлын аврагчид гаргаж дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Зуны улиралд иргэд сэрүүцэх, зугаалах зорилгоор гол ус ихээхэн барааддаг. Анхаарал болгоомж алдсаны улмаас гол усанд осолдох, амь насаа алдах тохиолдол ихсэх хандлагатай байна. Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр голын эрэг гарам, гол руу явуулахгүй, голын усанд тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус бараадахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Он гарсаар улсын хэмжээнд 33 удаагийн усны осол тохиолдсоноос 31 хүн нас барж, хоёр хүн гэмтсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж